ОНГОЦОНД ТЭЭВЭРЛЭХЭД ХОРИОТОЙ ЗҮЙЛС:
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс
- тэсэрч дэлбэрэх бодис,
- шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (шүдэнз, цэнэглэгч хий),
- хий,
- хорт болон халдварт бодис (шавьж устгагч бодис г.м),
- идэмхий бодис,
- цацраг идэвхит бодис,
- соронжсон материал,
- исэлдүүлэгч бодис болон органик хэт исэл зэрэг хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодис агуулсан аюултай ачааг тээвэрлэлтэнд хүлээж авахгүй бөгөөд хутга мэс,
- хумсны хэрэгсэл,
- буу зэвсэг зэрэг хурц үзүүртэй болон зэвсгийн төрлийн зүйлсийг онгоцны ачаа тээшинд илгээхийг хатуу хориглоно.
АГААРЫН ХӨЛГӨӨР ТЭЭВЭРЛЭХЭД ХОРИОТОЙ ЭД ЗҮЙЛС БОЛОН АЮУЛТАЙ БАРАА:
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс ачаа илгээгч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр илгээхийг хориглоно.
- тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм),
- шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний шүдэнз, асагуур),
- спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд).
- шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч),
- хордуулагч бодис (шавьж устгэгч бодис г м),
- идэмхий бодис,
- цацраг идэвхит бодис,
- их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис,
- харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.
ШУУДАНГААР ИЛГЭЭХИЙГ ХОРИГЛОСОН ЗҮЙЛС
Д/Д
|
НЭР |
ЖИШЭЭ НЬ |
1 |
Бэлэн мөнгө, зоосон мөнгө |
Доллар, паунд, евро гэх мэт мөнгөн тэмдэгтүүд |
2 |
Зээлийн картууд |
VISA, Mastercard, Travel check |
3 |
Алт, мөнгө, үнэт эдлэл |
Бөгж, бугуйвч, алтан эдлэл, мөнгөн аяга гэх мэт |
4 |
Гоёлын металл |
Алт, мөнгө, цагаан алт |
5 |
Гоёлын чулуу |
Алмаз, рубин, оюу, номин, сувд |
6 |
Эртний эдлэлийн зүйлс |
Түүх дурсгалын холбогдолтой зүйлс |
7 |
Амьд амьтан |
Нохой, муур, шувуу |
8 |
Амьд ургамал |
Мод, суулгац |
9 |
Хорхой, шавьж |
Амьд болон хатаасан |
10 |
Биологийн дээжүүд |
Цусны дээж, вакцин, эд эс, ийлдэс,ялгадас г.м. |
11 |
Амьтны гаралтай бүтээгдэхүүн |
Арьс, үс, эвэр, араг яс |
12 |
Түргэн муудах бүтээгдэхүүн |
Хүнсний бүтээгдэхүүн, жимс, цэцэг, хатаасан болон бусад төрлийн загас |
13 |
Согтууруулах төрлийн ундаа |
Архи, вино, виски, шар айраг, эмнэлгийн спирт |
14 |
Үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн |
Уруулын будаг, цацдаг шүршдэг савтай бүтээгдэхүүнүүд |
15 |
Аюултай ачаа |
Бензин, тос, хүчил, хий г.м |
16 |
Хүйтэн зэвсэг |
Гар буу, хутга, сум г.м. |
17 |
Тамхи |
Бүх төрлийн тамхи |
18 |
Стратегийн холбогдолтой зүйлс |
Комьпютерийн хард диск г.м |
19 |
Эм, эмийн бүтээгдэхүүн |
Эм, хятадын ургамлын гаралтай тан г.м |
20 |
Хальс, гэрэл зургийн цаас |
Рентгэн туяагаар харж болохгүй угаагаагүй гэрэл зургийн хальс, гэрэл зургийн цаас г.м |