2017 © Eagle.

АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ОРЛОГО 227.6 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ НЭМЭГДЖЭЭ

2017-09-15   533

Энэ оны эхний найман сард агаарын тээврийн салбар болон төмөр замын тээврийн салбарын орлого өмнөх оныхоос өссөн дүнтэй гарлаа. Төмөр замын тээврийн хувьд, тээвэрлэсэн ачааны тоо нэмэгдсэн ч зорчигчдын тоо буурсан дүнгтэй байгаа юм. Тодруулбал тайлант хугацаанд төмөр замын тээврээр 14.2 сая тонн ачаа, давхардсан тоогоор 1.8 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 14.7 хувиар өссөн үзүүлэлт болсон бол зорчигчид 1.7 хувиар буурчээ. Салбарын орлогын хувьд 339.1 тэрбум төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 23.7 хувь буюу 65 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ мэдээллээ. Мөн 12 жилийн турш тасраад байсан ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэгддэг түүхий нефтийн транзит тээвэрлэлт энэ оны гуравдугаар сараас эхлэн сэргэсэн нь салбарын орлого өсөхөд түлхэц болсон юм. Ямартай ч оны эхний долоон сарын хувьд төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлт өмнөх оноос 18 хувиар өссөн гэж салбарын яам мэдээлээд байна.

Харин агаарын тээврийн салбарын хувьд, "Миат" компани Пусан хот руу, "Хүннү Эйр" компани Улаан-Үүд рүү нислэг үйлдэж эхэлсэн нь салбарын хувьд онцлох үйл явдал болж зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд түлхэц болсон байна. Учир нь оны эхний найман сард 1.9 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 555.1 мянган зорчигч тээвэрлэсэн гэж ҮСХ мэдээлсэн. Энэ нь өмнөх оноос тээсэн ачаа 3.3 хувиар буурч, харин зорчигч тээвэр 17 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм. Агаарын тээврээр зорчих зорчигчдын тоо өссөн нь салбарын орлогыг 16 хувиар нэмэгдүүлж, 227.6 тэрбум төгрөгт хүргэсэн байна.

 

 

http://bloombergtv.mn





» буцах


2017 © Eagle.