2017 © Eagle.

Танилцуулга

2011 оноос үйл ажиллагаа эхлэж өнөөдөр төмөр зам, агаар, далай болон  авто зам зэрэг тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн тээвэр логистиктйн үйлчилгээг үзүүлж байна.

Тус компани нь дараахь чиглэлийн үйл ажиллагааг явуулдаг.

  • Тээвэр зуучийн үйлчилгээ /Ийгл/
  • Улс хоорондын шуудангийн үйлчилгээ /ВИП/
  • Гадаад худалдааны зуучлал Скай
  • Програм хангамжийн үйлчилгээ

Уриа үг:

SHARE A CHANCE буюу БОЛОМЖОО БУСАДТАЙ ХУВААЛЦ

Үнэт зүйл
Бид танд эелдэг боловсон, хариуцлагатай, түргэн шуурхай үйлчилгээг хүргэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.

 

Бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл:

  • Бүх төрлийн энгийн ачааны тээвэр
  • Аюултай ачааны тээвэр
  • Төслийн ачааны тээвэр
  • Агаарын тээвэр
  • Цуглуулбар ачааны тээвэр
  • Автомашины тээвэр
  • Экспортын тээвэр
  • Дамжин өнгөрөх ачааны тээвэр
  • Дотоодын тээвэр

 

 

 

Эрхэм зорилго
ИЙГЛ карго нь Мэдлэг бүтээж Шинэчлэлийг тэргүүлэн Хэрэглэгчээ дээдэлсэн байгууллага байна.
Хэтийн зорилго
ИЙГЛ карго нь 2020 он гэхэд олон улсын жишигт хүрсэн мэдээлэл харилцаа холбоо шуудангийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчддээ хүргэдэг Монгол Улсын бизнесийн салбарын ЗАГВАР КОМПАНИ болно.
ҮНЭ ЦЭНЭ
Шинэчлэл ба мэдлэг
Бид уламжлалт арга барилаа сайжруулахыг байнга эрмэлзэхийн зэрэгцээ шинэ технологи, шинэ санааг өрсөлдөгчөөсөө тэргүүлэн хэрэгжүүлж, шинэ мэдлэгийг бүтээнэ.
Хэрэглэгчийн дээдлэл
Манай компаний бодлого, бүхий л үйл ажиллагаа хэрэглэгчид чиглэх бөгөөд хэрэглэгчийг ирэх бүрт онцгойлон анхаарснаар тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр чанартай үйлчилгээг үзүүлж, ажил амьдралд нь тус дэм болоод зогсохгүй насан туршийн түншлэлийн гүүрээ хамтдаа барина.
Багийн ажил ба манлайлал
ИЙГЛ карго хэмээх өнөр багийн гишүүн бид нэгэн зүгт харж, нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэж, бэрхшээл саадыг хамтдаа туулж, амжилтын төлөө тэмүүлдэг үлгэрлэн манлайлагчид байна.
Компанийн нийгмийн хариуцлага
Бид өөрийн бизнэсийн үйл ажиллагаа хууль, эрх зүйн хүрээнд ёс зүйтэй явуулж, улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулахын зэрэгцээ ажилтнуудынхаа амьдралыг байнга дээшлүүлж, цаашлаад нийгмийнхээ хөгжил дэвшилд  санаа тавин, түүний төлөө идэвхитэй зүтгэнэ.
ИЙГЛ карго нь 2011 онд байгуулагдан  шуудан илгээмжийн ВИП МК ХХК, худалдааны зуучлалын Скайшиппинг ХХК,  тээвэр зуучийн Нэйшнл Экспресс Парсел ХХК  зэрэг 3 охин компанитай, нийт 20 ажилтантай гэр бүл билээ.
ИЙГЛ групп нь олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц мэдлэг, ур чадвар бүхий бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлагатай хүмүүн капиталыг бүрдүүлэн хөгжүүлж, тэдний өндөр бүтээмжтэй ажиллах таатай орчин, нөхцлийг бүрдүүлснээр хувь хүн болон байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, улмаар ажилтнууддаа үнэ цэнийг бий болгох бодлого баримталдаг.
Бид хүний нөөцийн менежментийн шинэлэг арга аргачлалыг хэрэгжүүлж, чадварлаг хүний нөөцийг сонгон шалгаруулж авах, тасралтгүй хөгжүүлэх, тогтвортой ажиллуулах бодлого баримталдгаас гадна ажилтан бүрийн санал санаачлага, оролцоог байнга дэмжин сайшааж, тэдэнд аливаа шинэ, шинэлэг санаагаа хэрэгжүүлэх боломжийг олгодог юм.
Та манай хамт олны нэг болсноор Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулал, нийгмийн хамгааллын дараах багц боломжуудыг эдлэх боломжтой.
Үүнд:
Ур чадвар, үр дүнд үндэслэсэн цалин хөлс, хангамж авах боломж:
1. Ажлын байр болон ажилтны чадавхид суурилсан цалин хөлсний оновчтой систем,өрсөлдөхүйц цалин хангамж,
2. Сар бүр олгодог нэмэгдлүүд /Хоол, унаа, байр, ажилласан жилийн гм нэмэгдлүүд/
Болон хөнгөлтүүд /гар утас, интернет болон групп компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт эдлэх эрх г.м/
3. Үр дүнд суурилсан урамшуулалт болон нэмэгдэл цалин авах боломж,
4. Тэтгэмж, буцалтгүй тусламжууд/гэр бүл болох, шинэ хүүхэд төрөх, гачигдал зовлон тохиолдох, эмчлүүлэх зэрэг тохиолдлуудад 10 гаруй төрлийн тэтгэмж, буцалтгүй тусламж/
5. Хуульд заагдсан бусад олговрууд


Ажиллах таатай орчин:
Бид ажиллах таатай орчин гэдэгт эрүүл, аюулгүй тав тухтай ажлын орчноос гадна хүн бүрийг ажлаа өндөр бүтээмжтэй хийхэд шаардагдах бүх төрлийн нөөц бололцоогоор хангах явдал гэж ойлгодог.
1. Тав тухтай , эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ажлын орчин,
2. Шаардлагатай бүхий л ажлын багаж,хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, технологи, програмчлал, мэдээлэл болон бусад нөөц,
3. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын оролцоог хангах хөтөлбөрүүд,
4. Ажилтан бүрийн санал санаачлагыг дэмжин хөхүүлэн шинэ санаа, кайзен саналын систем,
5. Байгаль орчинд ээлтэй ажлын орчинг бүрдүүлэх , хаягдлыг бууруулах 3R зарчим /Reduce,Reuse,Recycle/
Удирдлага, баг хамт олны нээлттэй, таатай уур амьсгал, сурах , хөгжих боломжийг бүрдүүлэх түүнийг дэмжих
1. Сургалтын бодит хэрэгцээнд тулгуурласан сургалтын хөгжлийн бодлого,
2. Мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, ур чадвар хөгжүүлэх гадаад, дотоодын олон төрлийн сургалтад компаниас 100 хувь зардлыг даан хамруулдаг,
3. Гадны өндөр чадвар, туршлагатай мэргэжилтэн, экспертүүдтэй хамтран ажиллах, тэднээс суралцах, харилцах өргөн боломж,
4. Мэргэжлийн ном сэтгүүл, сургалтын материалууд, онлайн номын сан,
5. Онлайн сургалт, ерөнхий ур чадварын дотоод сургалтуудад хамрагдах,
6. Гадаад дотоод сургалтын тэтгэлэгт шалгарч хамрагдах,
7. Тэргүүн туршлага судлах, чанарын дугуйлан, клуб болон багуудын үйл ажиллагаанд оролцож харилцан биенээсээ суралцах нээлттэй боломж,
8. Хувь хүний хөгжлийг дэмжсэн сургалт хөгжлийн бодлого,

Карьер хөгжил:
1. Ажилтын чадамжийг хөгжүүлэх байнгын хөшүүрэг буюу өндөр чадавхитай ажилтанд олгох чадавхийн цалин хөлсний систем,
2. Компани болон групп компаниудад ажлын байр сэлгэн ажиллах боломжтой байдгаас ажлын байран дээрээ суралцан хөгжих, өргөн мэдлэг, баялаг туршлага хуримтлуулах боломж,
3. ИЙГЛ компани дотроо төдийгүй групп компаниуд дотроо карьер өсөх, ажлын сэлгэлт хийн шилжин ажиллах боломж,
Эрүүл мэнд, ажил амьдралын балансыг дэмжих
1. Ажилтнуудыг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг,
2. Ажилтнуудын эрүүл мэндийн даатгалыг байгууллага 100 хувь хариуцдаг бөгөөд эрсдэлтэй  ажлын байруудад гэнэтийн ослын даатгалд үнэ төлбөргүй хамруулдаг,
3. Чийрэгжүүлэх хөтөлбөрүүд/Тогтмол спорт заал, тэмцээн уралдаанууд, хөнгөлөлттэй спорт сургалтууд, явган аялал, витаминжуулалт г.м/ зохиогддог,
4. Усан спорт, аеробек, балет,ёог, бясалгал, бодибилдингийн сургалтуудад хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрхтэй,
5. Группын нийт ажилтнуудад зориулсан ажлын ойр, тухтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ** фитнесс клубаар 50-70 хувь хөнгөлөлтэй үйлчлүүлэх
6. Эрүүл мэндийн сургалтуудад хамрагдах,ажилтын гэр бүл, хүүхдэд зориулсан арга хэмжээ, үзвэр үйлчилгээ үзэх,

Шагнал урамшуулал:
Байгууллагаас шилдэг ажилтнууд, шинэлэг баг, төслүүдийг тогтмол шалгаруулж,мөнгөн, мөнгөн бус урамшуулал олгодгоос гадна төрийн болон төрийн бус байгууллага, салбарын шагналуудад ажилтнуудаа дэмжин нэр дэвшүүлэн шагнуулдаг,Түүнчлэн бид шилдэг ажилтнуудаа гадаад, дотоодын үзэсгэлэнт газраар аялж амрах эрхийн бичгээр шагнадаг,

Олон нийтийн арга хэмжээ:
1. Тэмдэглэлт баяр ёслолын арга хэмжээг хамт олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг./Шинэ жил,Март8, Эх үрсийн баяр, холбоочдын баяр, төрсөн өдрийн баяр г.м/
2. Нийт ажилтнуудын урлагийн үзлэгийг хоёр жил тутамд зохион байгуулдаг.
3. Ажилтнуудын урлаг, гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлэх, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүд /Олны танил алдартай хүмүүстэй сонирхолтой уулзалт ярилцлага хийх, шинэ номын нээлт, дэлхийн сонгодог зохиол бүтээлээс сэдэвлэсэн дуурь,бүжгэн жүжиг,урлагийн тоглолт үзэх г.м/
4. Жил бүр цасны баяр, явган аялал, дугуйн аялал зохиогддогоос гадна жилийн турш багуудын дунд спортын төрөл бүрийн тэмцээн уралдаан өдөрлөг зохион байгуулагдаж шилжин явах цом аялдаг,
5. МШХХСалбарын болон улсын хэмжээний тэмцээн уралдаануудад байгууллагаа төлөөлөн шигшээ баг тамирчид тогтмол амжилттай оролцдог/спортын үндсэн төрлүүдээс гадна радио пленгаци,туряа явган аялал г.м/
6. Ажилтнууд авьяас сонирхол, сайн дураараа нэгдэж төрөл бүрийн клубуудыг байгуулан ажилладаг бөгөөд хөл бөмбөг,боулинг фото зургийн,кибер спортын, хоолны аялагчдын зэрэг олон клубуудад гишүүнээр элсэх боломжтой юм.

 БАЙГУУЛЛАГЫН СҮЛД ТЭМДЭГ БУЮУ ЛОГОНЫ ТАЙЛБАР


 Дүрсний бэлгэдэл

Хүч чадалтай, хараат биш, хурц хараатай, хурдан шаламгай, Тууштай, Зориг самбаатай зэрэг бэлэгдэлтэй бүргэдийн дүрслэлээр
  бидний үйл ажиллагаа үргэлж хөгжин дэвжиж, найдвартай тогтвортойгоор өргөжин тэлж байхын утгыг илэрхийлсэн

Өнгөний бэлгэдэл
 Хурдан шаламгай бүргэдийн дүрслэлээ бид ургах нарны өнгө болох улбар шар өнгөөр илэрхийлсэн Энэ өнгөөр бид дараах утгыг бэлгэдсэн болно.
1.Шинэлэг, эрч хүчээр дүүрэн байх
2.Аливаад ээлтэй, бусдад хүндлэгдсэн, аз жаргалтай байх
3.Амжилтаар арвин, тэргүүлэн манлайлах

ШИНЭЛЭГ – Гаргасан шийдэлдээ сэтгэл ханахгүй үргэлж шинээр харж бүтээлчээр сайжруулахын бэлгэдэл
 ТУЛХТАЙ- Харилцагчийнхаа түшиг тулгуур нь болж, хамитдаа хөгжихийн бэлгэдэл
 ЧАДАМГАЙ- Харилцагчдадаа тохирох шийдлийг нь үргэлж олж чаддаг байхын бэлгэдэл
 ХҮНЛЭГ- Харилцагчдадаа бие биедээ үргэлж өөриймсөг сэтгэлээр хандаж үйлчлэхийн бэлгэдэл
 ЭРЧТЭЙ- Хөгжлийн төлөө хамтдаа манлайлан ажиллах эрч хүчээр дүүрэн байхын бэлгэдэл
 ДАЛАЙЦТАЙ- Үндэснийхээ эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулан харилцагчдтайгаа хамтдаа хөгжихийн бэлгэдэл

 

 
2017 © Eagle.